Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Офицерын түвшин тогтоох, алба хаагчдад мэргэшлийн зэрэг олгох шалгалт Дундговь аймгийн Онцгой байдлын газарт 9 дүгээр сарын 18-19 ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Шалгалтын ажлын хэсгийг ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын Сургалт, сурталчилгаа хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Б.Үнэнбаатараар ахалсан бөгөөд шалгалтаар хууль эрх зүй онолын мэдлэг, цэргийн бие бялдар, биеийн тамирын шалгуур үзүүлэлт, хувийн болон албаны бичиг баримт, цэрэгжилт жагсаалч ажиллагаа зэрэг алба хаагчдад тавигдах шалгуур үзүүлэлтийг үнэлж дүгнэсэн юм.
