Офицерын бүрэлдэхүүн штабын дадлагат оролцож байна

305613775_516557363608520_3354832741117016992_n.jpg

“Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулилт штабын дадлагаар 3 дахь өдрөө үргэлжилж байна. Дундговь аймгийн Онцгой байдлын газраас тус дадлага сургуульд оролцогч офицерын төлөөлөл штабын дадлагын хүрээнд гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалтын талаар олон улсын туршлагыг судлаж мэдлэг ур чадвараа дээшлүүлэн суралцаж байна.

Энэ удаагийн “Говийн чоно-2022” олон улсын дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, яам, агентлаг, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай аймаг, Вьетнам, Их Британи, Непал, Тайланд, Шри Ланка, Шинэ Зеланд, Бангладеш улс, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, хүмүүнлэгийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцож байна.

scroll to top