“Юнител” ХХК-иас хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дугаарт нэгдсэн зарлан мэдээлэл, зар хүргэх зориулалт бүхий 45 хэрэглэгчийн эрхтэй “web2sms” программыг хүлээлгэн өглөө. Ингэснээр ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэй аврагч, гал сөнөөгч нарт мэдээллийг шуурхай хүргэх, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах үеийн хугацааг илүү хурдасгах ач холбогдолтой юм.
ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА