Сайнцагаан суманд дадлага сургууль зохион байгууллаа

viber_image_2022-10-03_10-42-21-152.jpg

Сайнцагаан сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнийг болзошгүй аюулын үед ажиллах бэлэн байдал, шуурхай шийдвэр гаргалтын чадавхыг дээшлүүлэх зорилгоор сумын мэргэжлийн анги, онцгой комиссын бүрэлдэхүний бэлтгэл бэлэн байдлыг шалгаж сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Сургалт дадлагын хүрээнд гамшгийн үеийн цагийн байдал дээр ажиллах штабын дадлага сургуулийг астрономын 4 цаг, опертивын 60 цагийн хүрээнд явуулж, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг чадавхижуулах дадлагыг Гал түймэр унтраах, эрэн хайх аврах ажиллагааны цагийн бадлын хүрээнд мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний багаж хэрэгслийг ашиглан хээрийн түймэр унтраах, заагдсан цэгийг GPS ашиглан олж нэрвэгдэгчид анхны тусламж үзүүлэх, бэлэн байдлын үүргэвчийн хүнсээр хээрийн нөхцөлд хоол бэлтгэх зэрэг дадлага сургуулийг зохион байгууллаа.

scroll to top