Өнгөрсөн долоо хоногт Сайнцагаан суманд хүүхдийн болгоомжгүй үйлдлээс болж гарсан гал түймрийн хэрэг бүртгэгдээд байна. Бага насны хүүхдэд чүдэнз, асаагуураар тоглох нь ямар аюул учруулах талаар тайлбарлах, гал түймрийн аюул нь ямар хор нөлөөтэй, 7059101 болон бусад мэргэжлийн байгууллагуудын тусгай дугаарын утас нь зөвхөн яаралтай тусламж хэрэгцээтэй хүмүүс залгахад зориулагдсан, тоглож дуудлага хийсэн тохиолдолд тусламж шаардлагатай хүмүүсийн дуудлага хүлээгдэж цаг хугацаа алдаж байдаг тухай таниулан ойлгуулахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна.
