АВРАГЧ НАР ИД ШИДТЭЙ АХ НАР БОЛЛОО

310207407_538381484759441_1126259503581110985_n.jpg

Орон нутгийн хүүхэд багачуудын сурах, хөгжих ид шидийг бүтээхээр хөдөлмөрлөж буй залуусын өдрийн үйл ажиллагаа, ажлын явцтай нь танилцаж хамт олныхоо сэтгэлийн илэрхийлэл болгож 3.000.000 төгрөгийг хүлээлгэн өглөө. Ид шидийн орны бүтээн байгуулалт ид өрнөж энэ сарын 12-ний өдөр нээлтийн үйл ажиллагаагаа хийхээр залуус үндсэн ажлаасаа чөлөө хүртэл авч харих ч завгүйгээр ажиллаж байгаа юм байна.

Мөн Равжих багт хийгдэж буй цахилгааны шинэчлэлийн улмаас тогны хязгаарлалтад орсноос ажил удаашрах эрсдэлтэй байна гэх, онцгой нөхцөлд ашиглагддаг цахилгаан үүсгүүрээ Ид шидийн оронд түр ашиглуулахаар хүлээлгэн өглөө. Залуус баярлан Онцгой байдлын газрын нэрэмжит савлуурын ажлыг хурдан дуусгана гэсээр л үлдлээ.

Хичээж байгаа хүний дэргэд дэмжих хүн байх нь хамгийн сайхан, энэ дашрамд манай хамт олон орон нутгийн хөгжил, сайн сайхны төлөө хийгдэж буй бүх төрлийн ажилд чадах бүхнээрээ тусалсаар байх болно гэдгээ илэрхийлэхэд таатай байна.

scroll to top