Аймгийн нэгдсэн эмнэлгийн галын аюулгүй байдлыг хангуулах, ажилтан албан хаагчдад гал түймрийн аюулын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдлэг олгох зорилгоор танхимын сургалт болон гал түймэр унтраах тархалтын сургуулийг зохион байгууллаа. Тахимын сургалтаар байгууллагын галын аюулгүй байдал, болзошгүй гал түймрийн аюулын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, гал түймэр унтраах үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэгийг талаар мэдлэг эзэмшиж, гал унтраагуур ашиглах дадлагыг зохион байгуулсан бол гал унтраах тархалтын сургуулийн хүрээнд объектын онцлогийг судалж шуурхай карт хөтлөн гал түймрийн аюулын үед түргэн шуурхай ажиллах бэлтгэлийг ханган ажиллалаа.
