“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийн хүрээнд алба сурталчилах нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд гал унтраах, зам тээврийн ослын үед ажиллах тухай үзүүлэх сургуулийг үзүүлж цэцэрлэгийн бэлтгэл ангийн хүүхдүүдэд “Амар мэндийн анхны алхам сургалт”-аар аюул ослоос өөрийгөө хамгаалах талаар мэдлэг олголоо.

Энэ үеэр өрхийн гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах зөвлөмжийг бодит үзүүлэн ашиглан хүргэсэн нь онцлогтой байлаа.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА