Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 13-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай энэ удаа НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Иргэд, олон нийтэд хүргэх эрт сэрэмжлүүлэг, арга хэмжээ” уриалгаар тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна.
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийн хүрээнд тус газраас айл өрхийн аюулгүй байдлыг хангуулах өдөрлөг арга хэмжээг Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Цахилгаан дамжуулах сүлжээ салбар, Сайнцагаан сумын багийн Засаг дарга нартай хамтран зохион байгуулан ажиллаж байна.
Хамтарсан багийн бүрэлдэхүүн гэр хорооллын айл өрхүүдийн гал түймрийн аюулгүй байдалд хяналт шалгалт зохион байгуулж иргэдэд заавар зөвлөмж өгч ажиллаж байна.
