Алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангуулах, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зарлагдсан сарын аяны хүрээнд “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ээр АХА тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд нийт бүрэлдэхүүн оролцож тэргүүн байранд ахлах ахлагч С.Тогоонтөмөр, дэд байранд ахмад Б.Цэрэнням, гутгаар байранд ахлах дэслэгч Б.Энхтөр нар шалгарлаа.
