Гурвансайхан сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, болзошгүй гамшгийн үед удирдлагын шийдвэр гаргалт, хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор команд штабын сургуулийг зохион байгуулж байна. Сургуулийн хүрээнд мэргэжлийн ангийн хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж гамшгаас хамгаалах талаарх мэдлэгийг дээшлүүлэх танхимын сургалт, ширээний дадлагыг зохион байгуулан ажиллаж байна.ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА


