Өндөршил суманд өрхийн гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах зөвлөмж өгч ажиллаж байна

308235017_864021661425462_5569575528713214875_n.jpg

Онцгой байдлын газрын алба хаагчид айл өрхүүдийн гал түймрийн эрсдэлийг үнэлж гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах талаар заавар зөвлөмж өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар сумын удирдлагуудад албан шаардлага, зөвлөмж өгч ажиллалаа. Арга хэмжээний хүрээнд нийтлэг илэрсэн зөрчлөөс дурдвал- цахилгаан утсыг ил холбосон- Шалбарч муудсан утсыг солиогүй- Хэт олон залгаас бүхий цахилгаан утас ашигласан- Цогтой үнс нурмыг ил задгай асгасан – Гэр хоорондын галын аюулгүй байдлын зай хэмжээ 5 метрээс дотогш байхыг хориглосныг зөрчсөн зэрэг нийтлэг дутагдал илрэв. Иргэн таны үйлдэл гал түймэр гарах шалтгаан байж болохгүй, та өөрийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг гал түймрийн аюулд өртөхөөс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа доорх зөвлөмжийн дагуу хангахыг уриалж байна.

1. Цахилгаан холболтыг чанарын шаардлагад нийцсэн утсаар залгаасгүй холбож, хамгаалалтын бүрхүүл хийн газарт 30-40см булах, 2. Эвдрэл, гэмтэлтэй цахилгааны уртасгагч залгуур, цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх,

3. Пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, зуухны доор дулаан тусгаарлагч хавтан, зуухны аманд 30х40 см хэмжээтэй хавтан байрлуулах, яндангийн залгаасыг дээд тал нь гадуур орсон байхаар холбох

4. Хийн тулга баллоныг зааврын дагуу ашиглах

5. Пийшин зуух, цахилгаан зуух, хийн тулганы ойролцоо шатах материалыг байрлуулахгүй байх

6. Төв суурин газрын хашаанд өвс хураахгүй байх

7. Гэрт шатах тослох, материал хадгалахгүй байхыг анхааруулж байна

scroll to top