Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа хичээл зүтгэлтэй ажилласан алба хаагчдыг Онцгой байдлын газрын даргын тушаалаар цол олголоо. Ахлах ахлагч цолоор ахлагч Н.Ганцацрал, ахлагч С.Тогоонтөмөр, ахлагч Т.Цэдэнсодном, ахлагч Н.Оргил-Эрдэнэ, ахлагч М.Пагмасүрэн нар, Ахлагч цолоор дэд ахлагч О.Элбэгзаяа, дэд ахлагч О.Мөнхбуян, дэд ахлагч Н.Дуйнхорзав, дэд ахлагч Б.Бямбасүрэн, дэд ахлагч Ө.Ачиймаа, дэд ахлагч Г.Энхжин, дэд ахлагч У.Бямбасүрэн, дэд ахлагч О.Лхагвадорж, дэд ахлагч Г.Цэндэн-Иш, дэд ахлагч Д.Бархасбадьсүрэн нар тус тус шагнагдлаа.





