Монгол улс анхдугаар үндсэн хуулиа батлаж бүрэн эрх, тусгаар тогтнолоо тунхаглан зарласан баярын өдрөөр эрхэлсэн ажилдаа хичээл зүтгэл гарган амжилттай ажилласан алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар шагнаж урамшууллаа.
Хошууч цолоор 124 дүгээр салбарын дарга ахмад Ж.Цэцэгдэлгэр,

Дэслэгч цолоор Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх аврах салбарын Бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахлах ахлагч Б.Батзаяа, бүлгийн дарга аврах ажиллагааны зааварлагч, ахлагч Б.Доржжамбал, Хулд сум дахь Эрэн хайх аврах бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахлах ахлагч Б.Төрмандах нарыг,

ОБЕГ-ын даргын “Жуух бичиг”-ээр аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Баярцэмбэл, аврагч-усчин, ахлах ахлагч Ц.Цэнд-Аюуш,

Онцгой байдлын албаны төлөө II зэргийн тэмдэгээр жолооч-холбоочин ахлах ахлагч М.Энхзориг, аврагч, ахлах ахлагч Б.Баярцэмбэл нарыг, Онцгой байдлын албаны төлөө III зэргийн тэмдэгээр Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх аврах салбарын дарга, ахлах дэслэгч Б.Энхтөр нарыг шагналаа.
