Боломжийг хүн бүрт аянд тэргүүллээ

317616043_580318697232386_4913682416944295707_n.jpg

Хүний хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны ус зөвлөл, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас зохион байгуулсан “Боломжийг бүгдэд аян”-д тус газрын хамт олон алба хаагчдаа бүрэн хамруулан оролцож Шилдэг төрийн байгууллагаар шалгарлаа. Энэхүү аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийх, бараа бүтээгдэхүүнийг алба хаагчид болон байгууллагын цахим хуудсаар дамжуулан ард иргэдэд сурталчлан таниулах, алба хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн худалдан авалт хийхийг зорилго болгосон. Мөн Онцгой байдлын газар нь иргэдийн тэгш боломжийг хангах ажлын хүрээнд энэ онд шинээр орц гарцад ташуу зам хийж, иргэдэд хүргэх зөвлөмж мэдээллээ дохионы хэлний орчуулгатайгаар бэлтгэн олон нийтэд хүргэж байна.

scroll to top