Эрдэнэдалай суманд эмэгтэйчүүдийн зөвлөл ажиллалаа

320565491_890450698984938_6596854780410849405_n.jpg

Онцгой байдлын газрын “Эмэгтэйчүүдийн зөвлөл” Эрдэнэдалай суманд ажиллаж Эрэн хайх аврах салбарын алба хаагчдад “Ад үзэгдэх зориг ба Адлерын сэтгэл зүй” сэдэвт хувь хүний хөгжлийн сургалтыг зохион байгуулж, хувь хүн бүрийн хөгжлийн түвшин, эхлэл адилгүй байх талаар болон хэрхэн үр дүнтэй төлөвлөх, хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Арга хэмжээний хүрээнд Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвийн ажилчдад Онцгой байдлын салбарын алба хаагчдыг дэмжин ард иргэдийн аюулгүй байдлыг хангуулахад үргэлж хамтран ажилладагт халуун аарц, сэтгэлийн үгээр талархал дэвшүүллээ.

Арга хэмжээнд оролцогч алба хаагчид болон Эрдэнэдалай сумын Засаг даргын зүгээс цэргийн албанд ээжүүд үүрэг гүйцэтгэнэ гэдэг их хариуцлага, нэр төр төдийгүй хатуу, чанга дэглэмийг зөөлрүүлэн гэрэлтүүлж байдаг чимэг нь юм байна хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

scroll to top