Онцгой байдлын газрын хамт олон 2022 онд “Офицерын манлайлал, бие бүрэлдэхүүний сургалт, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг сайжруулах”, “Ээрсдэлийг бууруулах хамтын ажиллагааг бэхжүүлэх” зорилтуудыг дэвшүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 98 хувьтай ханган ажилласан.
Цэргийн гавъяаны одонт Дундговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон өнөөдөр тайлангийн хурлаа зохион байгуулж шилдэг, тэргүүний алба хаагчдаа тодруулан шагнаж урамшууллаа.
Энэ оны “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-аар ахлах дэслэгч Пүрэв-Очирын Батбаяр, “ШИЛДЭГ ХАМТ ОЛОН”-оор дэслэгч Доржхандын Батзаяа захирагчтай 1 дүгээр бүлэг, “ШИЛДГИЙН ШИЛДЭГ ОФИЦЕР”-оор хошууч Лувсанпүрэвийн Дорждэрэм, “ШИЛДГИЙН ШИЛДЭГ АХЛАГЧ”-аар ахлах ахлагч Нямдаваагийн Мөнхбат нар,

“ШИЛДЭГ ОФИЦЕР”-оор ахлах дэслэгч Баярбаатарын Энхтөр, “ШИЛДЭГ АХЛАГЧ”-аар ахлагч Ганхуягийн Цэдэн-Иш, “ШИЛДЭГ ЖОЛООЧ”-оор ахлагч Улаанхүүгийн Бямбасүрэн, “ШИЛДЭГ ГАЛ-СӨНӨӨГЧ”-өөр мөн ахлагч Хашбаатарын Гомбосүрэн, “ШИЛДЭГ АВРАГЧ”-аар ахлах ахлагч Цэрэнбазарын Цэнд-Аюуш, “ШИЛДЭГ ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВАГЧ”-аар ахлагч Пүрэвдоржийн Отгонзаяа, “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА”-аар ахлах ахлагч Батнасангийн Мөнгөнзаяа, “ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН”-аар Осорын Натар нар,
“ТЭРГҮҮНИЙ ОФИЦЕР”-оор ахмад Батсайханы Баттулга, “ТЭРГҮҮНИЙ ЖОЛООЧ”-оор ахлах ахлагч Санчирын Батбагана, “ТЭРГҮҮНИЙ ГАЛ-СӨНӨӨГЧ”-өөр ахлах ахлагч Цогбадрахын Ууганбямба, “ТЭРГҮҮНИЙ АВРАГЧ”-аар ахлах ахлагч Нэргүйбатын Оргил-Эрдэнэ, “ТЭРГҮҮНИЙ ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВАГЧ”-аар ахлах ахлагч Батдоржийн Анхмаа, “ТЭРГҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН”-аар Өлзийбатын Жадамба нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.




ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА