Онцгой байдлын газрын даргаар дэд хурандаа Ц.Төрбилэг томилогдлоо

324258126_1140068966653547_5028865953239786577_n.jpg

Цэргийн гавъяаны одонт Дундговь аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2018-2023 онд ажилласан хурандаа М.Адъяабаатар өнөөдөр үүрэгт ажлаа дэд хурандаа Ц.Төрбилэгт хүлээлгэн өглөө.

Удирдлагын албан үүргийг хүлээлцүүлэх ажлын хэсгийг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар ахалж шинээр томилогдсон дарга, бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

Дэд хурандаа Ц.Төрбилэг нь 2010 оноос Онцгой байдлын албанд ажиллаж байгаа бөгөөд 2005-2009 онд Батлан хамгаалах их сургуулийн Төрийн захиргааны удирдлагын менежер, 2009-2010 онд Батлан хамгаалах их сургуулийн Химийн алба, 2013-2015 онд ОХУ-ын Иргэний хамгаалалтын академийн Иргэний хамгаалалтын оператив команд тактикийн офицер, 2018-2020 онд ОХУ-ын ерөнхий цэргийн академийн сургуулийг тус тус төгссөн юм.

scroll to top