Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамж хөтөлбөрийн дагуу жил бүр зохион байгуулдаг сургалт үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ц.Төрбилэг нээж үг хэлж, ахлах дэслэгч Э.Булган “Онцгой байдлын албаны үүсэл, хөгжил” сэдвээр, дэслэгч Ө.Энхжаргал “EDOC архив, албан хэрэг хөтлөлтийн системийн ашиглалт” сэдвээр лекц танилцуулж, арга хэмжээний хүрээнд алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг шалгаснаар энэ оны сургуулийн жил нээж байгаа юм.
Энэ сургуулийн жилд алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг онолын 623, бие даалтын 211, дадлагын 1068 нийт 1902 цагаар 2 үе шаттайгаар 18 багц сэдвийн хүрээнд зохион байгуулан ажиллана.
