Улсын хэмжээнд 2019 он гарсаар эхний 07 дугаарын байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 50 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 50305.8 га ой, 255373.6 га хээрийн талбай, нийт 305679.4 га талбай түймэрт өртсөн байна.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/07/oi-heeriin-gal-infographic-2019.07-1.jpg)
Түймрийн улмаас байгаль экологид 23.756.583.804 төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449.663.142 төгрөгийн зардал гарсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.