Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Хяналт шалгалтын хүрээнд тухайн аж ахуйн нэгж байгууллагуудын гамшгаас хамгаалах талаар боловсруулсан баримт бичгийн бүрдүүлэлт, хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах талаар дүрэм журмын хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд үнэлэлт өгч илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Ингэснээр аж ахуйн нэгж байгууллагуудын аюулгүй байдлыг хангуулж болзошгүй аюул, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангуулах ач холбогдолтой юм.


ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА