“Хамгаалъя, хариуцлагатай байя” арга хэмжээний хүрээнд 8 дугаар цэцэрлэгийн багш ажилчдад “Аюулгүй амьдрах мэдлэг”, ахлах бэлтгэл ангийн хүүхдүүдэд “Амар мэндийн анхны алхам” сургалтыг зохион байгуулж, аюул ослын үед өөрийгөө болон бага насны хүүхдийг хамгаалах, ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олголоо.
“Хамгаалъя, хариуцлагатай байя” нэгдсэн арга хэмжээг сурагчдын өвлийн амралттай холбогдуулан хүүхдийн аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээ 01 сарын 15-ний өдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд арга хэмжээний хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, сургуулийн багш ажилчид, эцэг эхийн төлөөлөл, аж ахуйн нэгж байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийн гишүүд оролцож хүүхдийг аюул эрсдэлээс хамгаалах талаар мэдээлэл, сургалтад оролцоно.
Нэгдсэн арга хэмжээнд урилгаар “Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн” оролцоно.
