Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газартай хамтран зохион байгуулж буй “Хамгаалъя, хариуцлагатай байя” аяны хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын “Гэр бүлийн зөвлөл”-ийн гишүүдэд сургалт зохион байгуулж хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй аюул эрсдэлийн үед өөрийгөө хамгаалах талаар мэдлэг олголоо.

Сургалтын хүрээнд ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл, ахуйн хүрээнд хүүхэд бэртэж, гэмтэж болох зүйлсээр үзэсгэлэн дэлгэж анхаарууллаа.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА