Онцгой байдлын ерөнхий газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгууллагын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Улсын Нөөцийн салбарын офицер, ахлагчийн албан тушаалд томилогдон ажиллах зарим алба хаагчдад цэргийн хэргийн мэдлэг олгох анхан шатны сургалтыг зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын газарт сургалтын байрыг тохижуулан алба хаагчдыг 21 хоногийн хугацаагаар байрлуулан тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу ахлах дэслэгч Г.Дэлгэрдалай, ахлах ахлагч Э.Сугирцог нар удирдан цэргийн хэргийн мэдлэг олгох бөгөөд сургалт энэ сарын 20-ний өдрийг хүртэл үргэлжлэн үр дүнг тооцон ажиллана.



ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА