Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтарсан “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөл Дундговь аймагт хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, мэдлэг дадлага, чадварыг эзэмшүүлэх “Бэлэн бай” багц сургалтын сургагч багшаар Эрдэнэдалай, Хулд, Сайнцагаан сумын 26 иргэнийг бэлтгэж байгаа бөгөөд сургалтын үйл ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж, сургагч багш нар 12 төрлийн аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг судлан заах аргад суралцаж байна.
