НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

320000754_1342911576525144_3661834645223045503_n-77qu3uw4qn0sl57s900bzkn1iszjhnf0fwqit2qv9ds-78fgb1uc11r6d1xqmcwy0pw59ibjgyxr2py310saxc0.jpg

      Онцгой байдлын байгууллагын туслах албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран “Аврах, гал унтраах автомашины жолооч”, “Аврагч, гал сөнөөгч”-өөр иргэдийг сонгон шалгаруулж, суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.

 Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн Онцгой байдлын газарт аврагч, гал сөнөөгч, Жолооч, эмч, сэтгэл зүйчийн ажилд иргэдийг сонгон шалгаруулна.

Тавигдах шаардлага:

  • Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
  • Биеийн өндөр /эрэгтэй 170см дээш/
  • Нас 18-25 /2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 18 нас хүрсэн байх/,
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх,
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй байх,
  • “Аврах, гал унтраах автомашины жолооч”-ийн сонгон шалгаруулалтад орох иргэд жолооны үнэмлэхтэй ирсэн байх, /хуулбар хүлээн авахгүй/
  • Шивээсгүй байх,

       Онцгой байдлын ерөнхий газарт 2023 оны 2 дугаар сарын 28, 3 дугаар сарын 1-ний өдөр нэгдсэн бүртгэл, судалгаа явагдаж, эрүүл мэндийн шалгалтад орох эрх үүсэх юм.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет /А хэсэг/
  • Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /гэрчилгээ, диплом, үнэмлэх/-ыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт, төгссөн сургуулийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт
  • 3х4 хэмжээний 2 хувь цээж зураг
  • Шаардлагатай бусад материал /жолооны үнэмлэхний хуулбар эх хувийн хамт, цэргийн үүрэгтний үнэмлэх/
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй лавлагаа

Холбогдох мэдээллийг Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Хүний нөөц бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Доржпүрэвтэй 88023314 утсаар холбогдож лавлана уу.

Санамж: Тавигдах шаардлага, бусад шаардлагыг хангаагүй иргэнийг бүртгэхгүй.

scroll to top