Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг 2023-2025 онуудад хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, ойлголтыг олон нийтэд олгох “Бэлэн бай” сургалтын модуль хөтөлбөрөөр иргэдийг сургагч багшаар бэлтгэх сургалт Дундговь аймагт 2023 оны 2 дугаар сарын 07-08-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Сургалтад төслийн зорилтод сум болох Сайнцагаан, Эрдэнэдалай, Хулд сумын 26 иргэн хамрагдаж гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг эзэмшин “Бэлэн бай” сургалтын модуль хөтөлбөрийг олон нийтэд хүргэх талаар заах аргын дадлагыг зохион байгуулж харилцан туршлага солилцож сургагч багшийн гэрчилгээг гардан авсан юм.
Төслийн багийн зүгээс сургагч багш нарт шаардагдах гарын авлага, хичээлийн хэрэглэгдэхүүн, дадлага ажлын зааварчилгаа зэргийг бэлтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд цаашид шаардлагатай зарим зардлуудад дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн юм.
Сургагч багш нар төслийн хэрэгжилтийн хугацаанд иргэд, малчид, олон нийтэд гамшгаас хамгаалах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэл тулсан үед өөрийгөө болон бусдыг хамгаалах талаарх мэдлэгийг сургалт, нөлөөллийн ажлаар дамжуулан хүргэж, үр дүнг тооцон ажиллана.




