Дундговь аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамж”-ийн хүрээнд нийт сумдын Гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор нийт сумдын гэр хорооллын айл өрхүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд гэр хорооллын айл өрхийн хяналт шалгалтыг Сайнцагаан, Хулд, Эрдэнэдалай сумдад Онцгой байдлын алба хаагчид зохион байгуулан ажиллаж байгаа бол бусад сумдад сумын Засаг даргын тамгын газрын аюулгүй байдал хариуцсан ажилтан зохион байгуулж заавар зөвлөмж өгч ажиллаж байна.

Өнгөрсөн 10 жилийн судалгаанаас харахад улсын хэмжээнд тохиолдсон объектын гал түймэр гарсан шалтгааны 36 хувь нь цахилгаан ашиглалтын буруугаас, 22 хувь нь пийшин зуухны цонолтоос, 16 хувь нь ил задгай асгасан үнс нурмаас үүссэн байна.

Иргэн та бүхэн болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж өөрийн аюулгүй байдлаа хангаж, хяналт шалгалтаар өгч байгаа заавар зөвлөмжийн дагуу зөрчил дутагдлыг арилгуулахыг зөвлөж байна.