АЛБА ХААГЧИД ЦЭРГИЙН ТАНГАРГА ӨРГӨЛӨӨ

8.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгууллагын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Улсын Нөөцийн салбарын ахлагчийн албан тушаалд томилогдон ажиллах алба хаагчдад цэргийн хэргийн мэдлэг олгох анхан шатны сургалтыг 21 хоногийн хугацаанд Онцгой байдлын газрын сургалтын төвд зохион байгуулж ажиллалаа.

Цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтад амжилттай суралцсан сонсогч нар өнөөдөр цэргийн тангараг өргөж энгийн алба хаагчаас төрийн тусгай албан хаагч болох бэлтгэлийг бүрэн хангалаа.

scroll to top