Алба хаагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эерэг уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор “Өвлийн баяр-2023” арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд алба хаагчдын дунд “Цасны сумо”, “Морин барилдаан”, “Хээрийн хоолны уралдаан”, “Уулын оргил булаалдах”, “Цасны хөл бөмбөг”, “Сайхан монгол хувцас” шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж шилдэг алба хаагчдыг шагнаж урамшууллаа.







