Онцгой байдлын газрын албан хаагчдын “Сахилга, ёс зүйн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж “Боломжийг ашиглаж, бүтээлчээр ажиллая” уриалгыг дэвшүүллээ.
Сахилгын зөвлөгөөний хүрээнд алба хаагчдад “Онцгой байдлын алба хаагчийн сахилга, ёс зүй” сэдвээр хошууч Ц.Доржпүрэв хичээл танилцуулж алба хаагчдын анхаарах асуудлууд сахилга дэг журмыг хэвшүүлэх талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа.

