Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, ард иргэдэд аюулгүй амьдрах ухааны мэдлэгийг олгох зорилгоор Номин худалдааны төвийг түшиглэн өдөрлөг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд Номин худалдааны төвийн ажилчдад “Бэлэн бай” сургалтын багцаар танхимын сургалт, гал түймэр унтраах тактикийн дадлага сургалт, аврах ажиллагааны үзүүлэх сургуулийг зохион байгуулан ажиллалаа.
Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас “Ирээдүй хойч үеийнхээ аюулгүй байдлын төлөө дэлхийн тэргүүлэх салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэе” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлсэнтэй холбогдуулан Гал түймэр унтраах тактикийн дадлага сургалтад мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлийн үед ажиллах дадлагыг эзэмших зорилгоор аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Цахилгаан дамжуулах сүлжээ салбар, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төслийн ажилтнуудыг татан оролцуулсан бөгөөд хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье





