ШИЛЖҮҮЛЭН ХОЛБОХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

334806139_5778786392230079_1460016282007328880_n.jpg

Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, ажил мэргэжлийн онцлогийг сурталчлан таниулах зорилгоор Номин худалдааны төвийг түшиглэн зохион байгуулсан өдөрлөгийн хүрээнд иргэдийн дунд гал түймэр унтраах багаж хэрэгслийн чухал хэсэг болох “Шилжүүлэн” холбох тэмцээнд 12 иргэн оролцож Номин худалдааны төвийн борлуулалтын менежер Д.Мөнхцоож 00:00:13:12 секундэд 6 шилжүүлэн амжилттай холбож тэргүүлсэн бол тус худалдааны төвийн ажилтан Б.Цэрэнтогтох 00:00:23:10 секундэд 8 шилжүүлэн амжилтай холбож удааллаа.

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын “Мэргэжлийн аврагч-2023” тэмцээний аварга аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Б.Баярсайхан 13 ширхэг шилжүүлэн 00:00:14:00 секундэд амжилттай холбосон амжилт үзүүлж байсан байна.

scroll to top