МАЛЧИД, АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД:

330425701_603133144608706_5207631729567178864_n.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Өнөөдөр оройноос нутгийн баруун хэсгээр, өнөө шөнө нийт нутгаар салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж, хүчтэй шороон шуурга шуурна. Гэж мэдээлсэн.

Иймд:

 Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

Гэр орон байрныхаа аюулгүй байдлыг хангаж галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ БАЙНА.

scroll to top