Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг зургадугаар сарын 10-аас хойш зохион байгуулан ажиллаж байна.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/08/IMG_1837-1024x768.jpg)
Туул гол дагуу эргүүл хийх хугацаандаа өнөөдрийг хүртэл /2019.08.0.8/ нийт 27 иргэний амь насыг авран хамгаалж, усанд суусан зургаан автомашиныг татан гаргажээ.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/08/GJ1A08461-6qwylq10pleed102urc0leibu52hiri9g43tcaokncw-1.jpg)
Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэл зохион байгуулагдаж байгаа “Завьт эргүүл” арга хэмжээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.