Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж байна

335061099_791744465192073_1040503763195605578_n.jpg

Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл хамтран Сайнцагаан сумын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг олон нийтийн оролцоотойгоор хийж байна.

Арга хэмжээнд Сайнцагаан сумын төрийн алба хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэд, тусгай хэрэгцээт иргэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, ахмад настнуудын төлөөлөл 31 хүн оролцож сумынхаа эрсдэлийг тодорхойлж байна.

Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний үр дүнд Сайнцагаан сумын Засаг дарга, удирдлагуудад эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргэх бөгөөд тус үнэлгээ нь Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төслийн суурь судалгаа болох юм.

scroll to top