Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ой, “Монгол цэрэг”-ийн өдөрт зориулан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан спортын олон төрөлт тэмцээн болж өндөрлөлөө.
Тус тэмцээний спортын төрөлд нийт 12 байгууллагын 130 гаруй тамирчид өрсөлдөн хурд хүч, оюун ухаан, авхаалж самбаагаа дайчлан оролцож, тус Онцгой байдлын газар 28 оноогоор Тэргүүн байранд шалгарч Цомын эзэн, дэд байранд Цагдаагийн газар 41 оноогоор тус тус шалгарлаа.
“Сагсан бөмбөг”ийн тэмцээнд ахмад Г.Шинэбат ахлагчтай эрэгтэй, дэслэгч Ө.Энхжаргал ахлагчтай эмэгтэй багууд Алтан медаль, “Гар бөмбөг”-ийн тэмцээнд дэслэгч Б.Билгүүнхангал ахлагчтай эрэгтэй баг “Алтан медаль”, ахлах ахлагч Б.Пагмасүрэн ахлагчтай эмэгтэй баг “Мөнгөн медаль”“Олс таталт”-ын тэмцээнд ахлах ахлагч У.Сүх-Эрдэнэ “Алтан медаль”“Буудлага”-ын тэмцээний хийн урт бууны төрөлд ахлагч Б.Сугирцог “Алтан медаль”“Ширээний теннис”-ний тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд ахмад Г.Шинэбат “Мөнгөн медаль” эмэгтэйчүүдийн төөлд ахлах дэслэгч Э.Булган “Мөнгөн медаль”-иар тус тус шагнагдлаа.

