Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн ‘”Оорцог” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ байрлах Флюмон ХХК-ний үйл ажиллагаа явуулж буй “Хөх дэл” гэдэг нэртэй жоншны уурхайн Экскаваторын жолооч-оператор /36 настай эрэгтэй/ жоншны уурхайн гүний тогтоол усруу Экскаватортойгоо 14:50 цагт унаж осолдсон тухай дуудлагыг 2023.04.01-ний өдрийн 16:30 цагт хүлээн авсан.
Усанд осолдогчийг эрэн хайх ажиллагаа 2023.04.01-ний өдрийн 21:41 цагаас эхэлж 42 дахь цагтаа үргэлжилж байна. Ослын голомтод Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлэг болон Үндэсний аврах бригадын эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид ажиллаж нийт 1400 тн ус, мөсийг зайлуулж, 10 метрийн гүнд 6 удаагийн шумбалтыг гүйцэтгэн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

