Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах чадварыг дээшлүүлэх зорилгоор Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагчийн дотуур байранд гал түймэр унтраах тархалтын сургуулийг зохион байгууллаа.
Дадлага сургуульд тус дотуур байрны 40 сурагч хамрагдаж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэл үүссэн үед шуурхай дуудлага мэдээллийг үнэн зөв дамжуулах, гал түймэр унтраах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ таньж мэдлээ.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

