НЭРВЭГДЭГЧИЙГ ОЛЖ ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

339343209_530483795911200_7022831236436847627_n-798mwfaj8pp3w3e592stt2l20uh117m36h0up4fphds.jpg

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн ‘”Оорцог” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ байрлах Флюмон ХХК-ний үйл ажиллагаа явуулж буй “Хөх дэл” гэдэг нэртэй жоншны уурхайн Экскаваторын жолооч-оператор /36 настай эрэгтэй/ жоншны уурхайн гүний тогтоол усруу Экскаватортойгоо 14:50 цагт унаж осолдсон тухай дуудлагыг 2023.04.01-ний өдрийн 16:30 цагт хүлээн авсан.

Усанд осолдогчийг эрэн хайх ажиллагаа 2023.04.01-ний өдрийн 21:41 цагаас эхэлж 94 цагийн хугацаанд эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулан 10 метрийн гүнд 17 удаагийн шумбалт гүйцэтгэн, 8550 тн усыг соруулан зайлуулж 2023 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн 20:20 минутад нэрвэгдэгчийг олж Шүүх шинжилгээний газарт хүлээлгэн өглөө.

scroll to top