Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, байгууллагын ажилтан алба хаагчдын гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй зүй зохистой харьцах чадварыг дээшлүүлэх зорилгоор “Стандарт хэмжилзүйн хэлтэс”-тэй хамтран гал түймэр унтраах тархалтын дадлага, сургалтыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд салбарын ажиллагсдад Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм стандарт, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР



