Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээМаргааш буюу 13-ны өдөр Дундговь аймгийн нутгаар салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч, нутгийн хойд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурна Иргэн та бүхэн гэр, сууцныхаа аюулгүй байдлыг хангаж даруулга, тэн татах, галлагааг тохируулан гал түймрийн аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхэд, ахмад настан, тусгай хэрэгцээт иргэдэд хандуулах анхаарлаа нэмэгдүүлэх, шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг зөвлөж байна.
