Ой хээрийн 3 төрлийн түймэр байдаг. Үүнд:
1-рт Газрын гадаргыг хамарсан түймэр. Энэ нь хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд ой модны нам дор газрыг хамарч, залуу моднуудыг устгадаг түймэр юм.
2-рт Газрын хөрсийг хамарсан түймэр. Энэ нь ихэнхдээ цахилгаан цахиснаас үүсдэг бөгөөд газрын хөрсний ялзарсан хэсгээс доош эрдэс баялагтай хөрсийг хамардаг түймэр юм.
3-рт Ой модны оройн хэсгийг хамарсан түймэр. Энэ нь модны оройд маш хурдан ноцож, маш хурдан хугацаанд ой модыг бүхэлд нь шатаадаг онц ноцтой түймэр юм.
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
- Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
- Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй, ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
- Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг анхааруулж байна.
Хэрэв та ой хээрийн түймэрт өртөж болзошгүй аюулд байгаа бол:
– Гэр бүлийнхэнтэйгээ түймрийн талаар ярилцаж хэрхэн түүнээс сэргийлэх болон түймэр гарсан тохиолдолд юу хийхээ төлөвлөөрэй
– Галын машин танай гэрт хүрч очих хүртэлх замын тэмдэг болон гэрийн хаяг тодорхой, гаргагдахуйц, мөн харагдахуйц байршилд байгаа эсэхийг шалгах.
– Гэрийнхээ бүх утсанд Онцгой байдлын албаны утасны дугаарыг сануулах. Ой хээрийн түймэр асар хурдан тархдаг тул 1 секундыг ч алдах хэрэггүй.
– Аваарын 2 гарц гаргаж, түүгээрээ гарах дасгал сургуулилт хийх. Хэрэв үндсэн гарцаар гарч чадахгүй бол хоёрдогч гарцаар гарах хэрэгтэй. Гэрийнхээ гадна жижиг цөөрөм, худаг, усан сан, цорго байгуулах, цистерн-г ус хадгалах гэх зэргээр тодорхой хэмжээний усны нөөцтэй байх. Гэрт болон гэрийн гадаах байгууламжийн аль ч хэсэгт хүрэхүйц хангалттай урт хэмжээний ус цацах шаланктай байх. Гэрийнхээ 2 талд, гадаах байгууламжийнхаа ойролцоо, гэрээсээ хамгийн багадаа 15 метр зайд сайн чанарын хөлддөггүй, хүйтэнд тэсвэртэй усны хоолой суурилуулах шаардлагатай бөгөөд эдгээрийг гал унтраагчид ашиглаж болно.
– Хүрз, сүх, гар хөрөө, хувин, тармуур зэрэг галын үед ашиглаж болохуйц багаж хэрэгслүүдтэй байх. Жижиг хэмжээний гал гарахад гал сөнөөгчид иртэл та өөрөө унтраах шаардлага гарч болзошгүй үед эдгээр багажуудыг ашиглах нь илүү үр дүнтэй байх болно.
– Ой хээрийн түймрийн үед нүүлгэн шилжүүлэх тусгай төлөвлөгөө гаргаж, гэрийнхээ гамшгийн төлөвлөгөөтэй уялдуулах.
Хэрэв та ой хээрийн түймэр гарч болзошгүй аюултай газар амьдардаг бол:
- Өөрийнхөө орон гэр, гадаах барилга, байгууламжаа ой хээрийн түймэрт өртөхөөргүй, аюулгүй байх талаас нь төлөвлөж, тохижуулах. Ой модлог газар барилга, байгууламж барьсан бол та орон нутгийн барилгын норм дүрэм олж авах. Түүнд ямар барилгын материал ашиглахыг зааж өгсөн байдаг.
- Галд тэсвэртэй, шатамхай бус барилгын материалыг ашиглах. Тухайлбал шавар, шавар будаг, тоосго, бетон блок, чулуу, төмөр гэх зэрэг. Галын илүү удаан тогтоон барих шинж чанартай лабораторийн жагсаалтад орсон химийн бодис оролцсон гоёл чимэглэлтэй, модон болон бусад шатамхай материалаа хийгдсэн хана, шал, дээвэртэй байшингаас болгоомжлох. Дээврээ нимгэн модоор хийхээс татгалзах, цонх, хаалгаа зузаан, уян хатан шилтэй хийх.
- Хэрэв өөр сонголтгүй бол цахилгаан шугамаа газар доогуур явуулах. Ингэснээр хүчтэй салхи, газар хөдлөлтийн үед цахилгааны шугам унаж гал түймэр гарахаас сэргийлж чадна.
- Ургамал, модноос байшин, гадаах байгууламжаа тусгаарлах үүднээс аюулгүйн зурвас бий болгох. (Энэ чиглэлээр орон нутгийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаас зөвлөгөө авах)
- Ой, хээрийн түймэрт шатаж болзошгүй материал, байшин хоёрынхоо хооронд аль болох хангалттай хол зай тогтоож өгөх хэрэгтэй бөгөөд гал гарсан тохиолдолд энэ хооронд та боломжит аюулыг бууруулах алхмуудыг хийж амжих болно. Хашаа болон усан сангаар аюулгүйн зурвасаа хүрээлснээр галын аюул хаана хүрч байгааг олж мэдэхэд тус болох болно.
- Хэрэв танай байшин налуу газар байдаг бол дээр дурдсан хамгаалах арга хэмжээнүүд хангалтгүй байж болно. Учир нь гал өөдөө маш хурдан тархдаг бөгөөд магадгүй аюулгүйн зурвасаа илүү өргөн зайд хийх шаардлагатай болж магадгүй. Чулуун хана нь галаас хамгаалж, галыг цааш тархахаас сэргийл чадна. Дэлгэрэнгүй мэдээллийг орон нутгийн Онцгой байдлын албатай холбоо барина уу.
- Хашаа хороогоо тогтмол цэвэрлэх. Галыг илүү хурдан тараадаг модны навч, мөчир, хог хаягдлаа цэвэрлэж, устгаж байх.
- Камин зуух болон зуухандаа стандартад нийцсэн буюу галын очийг гадагш хаядаггүй янданг авч тавих. Ингэснээр зуухны яндангаар гадагш үнс, оч хаягдан гарахаас сэргийлэх болно.
- Гэртээ гал унтраагч хэрэгсэлтэй байх хэрэгтэй бөгөөд яаж хэрэглэх талаар галын байцаагч нараас заавар авах. Зарим гал унтраах хэрэгслийг хэрэглэх арга өөр өөр байдаг. Усаар ажилладаг гал унтраагчийг ургамалд гарсан галыг унтраахад мөн газрын хөрсөө услах, чийгшүүлэхдээ ашиглахад зохимжтой. Гал гарсан үед зааврыг уншаад зогсож байх цаг байхгүй тул та гал унтраагчийг хэрхэн ашиглахаа мэдэхгүй байх нь түүнийг үр дүнтэй ашиглах боломжгүй болох талтай. Цонхны хаалт эсвэл давхар шилтэй цонх хийх. Галын огцом халалт дан цонхны шилийг хагалж, гал гэр дотор нэвтрэх аюултай тул цонхны зөв хаалт хэрэглэх нь боломжит аюулыг бууруулна.
- Урт шат ойрхон байлгах. Та дээвэр дээрээ гарч дээвэр дээрх шатамхай хог хаягдал, мод навчсыг цэвэрлэх хэрэг гарах тул урт шаттай байх хэрэгтэй.
ИРГЭН ТА ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.
2.1. Өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай болон унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, хуурай өндөр өвстэй газар, модны дор ил гал гал түлэхгүй байх
2.2. Энэ журмын 2.1-д зааснаас бусад газар мод бэлтгэлийн үлдэгдлийг шатаах, ил гал түлэх зайлшгүй тохиолдолд 1.0 метрээс багагүй өргөнтэй, хөрсний өнгөн хэсгийг хуулсан зурвасаар хүрээлэгдсэн талбай дотор гал түлж дууссаны дараа нь шороогоор булах буюу ус асган галын голомтыг дахин сэргэхээргүй унтраасан байх;
2.3. Асаасан шүдэнз болон тамхи, халуун үнс, шил, шилэн сав зэргийг ил задгай хаяхгүй байх;
2.4. Агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх;
2.5. Шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн зэрэг зүйлсийг зориулалтын бус газар ил хаяхгүй байх;
2.6. Машин, бусад техник хэрэгслийг асаалттай үед шатахуунаар цэнэглэх, цэнэглэж байгаа машин, техникийн дэргэд тамхи татах, ил гал гаргахгүй байх;
2.7. Оч баригчгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байх;
2.8. Ой, түүний орчинд ахуйн, үйлдвэрлэлийн, барилгын болон бусад хог хаягдал хаяхгүй байх;
2.9. Хот, тосгон, суурин газар, өвөлжөө, хаваржаанаас гарсан хог, хаягдлыг устгах цэг нь дараахь нөхцөлийг хангасан байна:
1) шилмүүст ой болон тусдаа ургаж байгаа шилмүүст мод, өсвөр модны төглөөс 100 метрээс доошгүй зайд;
2) навчит ой болон тусдаа ургаж байгаа навчит модноос 50 метрээс доошгүй зайд.
2.10. Хог хаях, шатаах цэгийн эргэн тойронд тус бүр нь 3.0 метрээс багагүй өргөнтэй, хөрсний өнгөн хэсгийг нь хуулсан зэрэгцээ хоёр зурвас гаргах;
2.11. Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэж байх;
2.12. Өвс шатаах тохиолдолд байнгын ажиглалт, хяналтын дор гүйцэтгэж байх;
2.13. Түймрийн аюултай үед олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах этгээд нь оролцогчдод түймрийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага, түймэр гарах үед унтраах арга хэрэгслийн зааварчилгааг өгсөн байх;
2.14. Нислэг үйлдэж байгаа нислэгийн багийн ажилтнууд түймэр илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэж байх.
Мод бэлтгэл, ойн арчилгаа, цэвэрлэгээний үед түймрийн аюулгүй байдлыг хангахад тавигдах тусгай шаардлага
Мод бэлтгэх, ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх тохиолдолд талбайн үлдэгдэл, хаягдлыг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэхгүй байх.
- 3.2. Мод бэлтгэл, ойн арчилгаа, цэвэрлэгээ хийсэн талбайг цэвэрлэх үед дараахь шаардлага тавигдана:3.2.1. өвлийн улиралд мод бэлтгэл, огтлолт явуулсан тохиолдолд талбайн цэвэрлэгээг хавар дахин хийж гүйцээх;3.2.2. мод бэлтгэл, арчилгаа, цэвэрлэгээ хийхдээ гарсан үлдэгдлийг овоолох, далан хэлбэрээр хураах, бутлан жижиглэх аргуудыг хэрэглэх.
- Бэлтгэсэн модыг талбайд түр үлдээх тохиолдолд бүрэн мөчирлөсөн модыг хураан өрж 2.0 метрээс багагүй өргөнтэй хөрсний өнгөн хэсгийг хуулсан зурвасаар хүрээлж хамгаалах.
3.4. Бэлтгэсэн модыг ойгоос гаргаж хадгалахад дараахь нөхцөлийг хангасан байна:
3.4.1. хураасан мод 5 га хүртэлх талбайг хамарч байвал навчит ойн захаас 20 метрийн зайд, 5 болон түүнээс дээш га талбайг хамарч байвал 30 метрийн зайд байрлуулах;
3.4.2. хураасан мод 5 га хүртэлх талбайг хамарч байвал шилмүүст болон холимог ойн захаас 40 метрийн зайд, 5 болон түүнээс дээш га талбайг хамарч байвал 60 метрийн зайд тус тус байрлуулах
3.5. Бэлтгэсэн модыг хурааж хадгалах талбайг 2.0 метрээс багагүй өргөнтэй хөрсний өнгөн хэсгийг нь хуулсан зурвасаар хамгаалж тусгаарласан байх.
Ойн дагалт баялгийг бэлтгэх, боловсруулах үед түймрийн аюулгүй байдлыг хангахад тавигдах тусгай шаардлага
4.1. Ойн дагалт нөөцийг бэлтгэн боловсруулахад (жимс чанах, хусны нүүрс шатаах, давирхай бэлтгэх, хадлан хадах болон бусад) дараахь шаардлагыг хангасан байна:
4.1.1. ойн дагалт баялагт анхан шатны боловсруулалт хийх цэгийг ойн захаас 50 метрээс багагүй зайд байрлуулах;
4.1.2. түймрийн аюултай улирлын үед ойн дагалт баялгийг боловсруулах цэгийг байнгын хяналтан дор байлгах;
4.1.3. ойн дагалт баялгийг боловсруулах цэгийн 50 метрийн радиус доторхи газрыг хог, хаягдал, шатах материалаас цэвэрлэж, 2.0 метрээс багагүй өргөнтэй, хөрсний өнгөн хэсгийг хуулсан зурвасаар хамгаалах.
Зам барих, ашиглах үед түймрийн аюулгүй байдлыг хангахад тавигдах тусгай шаардлага
5.1. Ойн замын хоёр захаас 10 метрийн дотор байгаа хуурай мод, унанги, мөчир, гишүү зэрэг шатах материал, хог, хаягдлыг тогтмол цэвэрлэж, өвсийг хадсан байх.
5.2. Төмөр замын асуудал хариуцсан байгууллага нь дараахь шаардлагыг биелүүлэх үүрэгтэй:
5.2.1. төмөр замын хоёр талын хамгаалалтын зурвас дотор түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах;
5.2.2. оч баригчгүй галт тэргийг ой дундуур өнгөрүүлэхгүй байх;
5.2.3. түймрийн онц аюултай үеэр төмөр замын хэсэгт тусгай эргүүл ажиллуулах;
5.2.4. төмөр замын дагуу түймэр гарсан тохиолдолд унтраах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, холбогдох байгууллагуудад яаралтай мэдэгдэх.
7.1. Түймрийн аюултай улиралд ой, хээрийн бүс нутгаар судалгаа, сургалт, дадлагын ажил явуулах тохиолдолд судлаач, суралцагсдын байр, дадлага явуулах газрыг шатах материалаас цэвэрлэж, 3.0 метрээс багагүй өргөнтөй хөрсний өнгөн хэсгийг хуулсан зурвасаар хүрээлсэн байх.
7.2. Түймрийн аюултай үед ой, хээрийн бүс нутгаар судалгаа, шинжилгээ, дадлагын ажил явуулахад энэ журмын 1.7.1-1.7.4 дэх хэсэгт заасан байгууллагад мэдэгдэж, явах маршрут, байрлах газрын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн байх.