Онцгой байдлын газрын алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит “Ёс зүй бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг”-ийн нэгдүгээр шатны үзлэгийг зохион байгууллаа.
Үзлэгийн хүрээнд алба хаагчид бие бялдрын бэлтгэлжилтийн норматив, биеийн зохистой харьцаа, ёс зүйн байдал, сэтгэл зүйн бэлтгэл, дүрэмч, жагсаалч байдал гэсэн 5 үзүүлэлтийн хүрээнд 100 оноог хангасан байх ёстой юм.

