ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ТАРХАЛТЫН ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

342491808_751014399820526_7524511265673149175_n.jpg

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, байгууллагын ажилтан алба хаагчдын гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах чадварыг дээшлүүлэх зорилгоор Петровис ХХК, Нет капитал банк бус санхүүгийн байгууллагатай хамтран гал түймэр унтраах тархалтын сургуулийг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд салбарын ажиллагсдад Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм стандарт, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар анхан шатны ойлголтыг олгох сургалтыг явууллаа.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top