“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-ийг угтаж Онцгой байдлын газрын Эцэг эхийн зөвлөлөөс “Аврагчийн хүүхэд аз аз жаргалтай” уриалгыг дэвшүүлэн боловсролын сэтгэл зүйч Б.Саранзаяаг урьж “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сургалтыг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд алба хаагчид “Хүүхэд хамгааллын ес зүйн дүрэм”-ийг сахин биелүүлэх баталгааны хуудсанд гарын үсэг зурлаа.



