АЛБА ХААГЧИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

343981751_771132231113492_1507604920952508943_n.jpg

            Цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн ахмад Ганболдын Шинэбатад хүндэтгэл үзүүлж, хамт олны зүгээс дурсгалын зүйл гардууллаа.

            Ахмад Г.Шинэбат нь Онцгой байдлын албанд Аврагч, гал сөнөөгч, Салааны захирагч, Гал түймэр унтраах аврах 25 дугаар ангийн захирагч, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтний үүргийг 2002-2023 оны хугацаанд шат дараалан гүйцэтгэж байсан төдийгүй Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэж мастерын болзол хангаж тус газрын тамирчдыг бэлтгэн улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилтаа ахиулан ажилласан шилдэг алба хаагчийн нэг юм.

БИДНИЙ СЭТГЭЛ НЭГЭН ЗҮГТ

scroll to top