Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийг аврагч-гал сөнөөгч мэргэжлээр төгссөн О.Сүхбат, Онцгой байдлын газрын цэргийн хэргийн мэдлэг олгох анхан шатны сургалтад хамрагдсан Ө.Жадамба, А.Амартүвшин, Т.Батнасан, Д.Мөнхбаатар, Б.Өлзийбат нарт дэд ахлагч цол, Эмч сэтгэл зүйч Ц.Энхсайханд ахлах дэслэгч цолыг сэргээн олголоо.
Тус газрын ахлагчийн бүрэлдэхүүнд орж үүрэг гүйцэтгэх болсон алба хаагчиддаа ажлын амжилт хүсье.


