МОНГОЛ ГЭР УСАНД АВТСАН 5 УДААГИЙН ДУУДЛАГААР АЖИЛЛАЛАА.

348384889_832699411867400_5142502895241110029_n-1.jpg

Өнгөрсөн шөнө буюу 2023 оны 05 дугаар сарын 30-нөөс 31-нд шилжих шөнө Дундговь аймгийн нийт нутгаар орсон борооны улмаас Эрдэнэдалай, Сайнцагаан сумдад монгол гэр усанд автсан гэх 5 удаагийн дуудлагыг хүлээн авч Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, бүлгийн алба хаагчид 8 хүний бүрэлдэхүүнтэй, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллан, үерийн усыг зайлуулж, шуудуу татан, элс асгаж ажиллалаа.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороо хуртай байх тул иргэд та бүхэн үерийн эрсдэлээс болгоомжилж гэр сууцандаа далан шуудуу татан хамгаалах, гуу жалга, усны урсац бүхий газар болон өндөр хүчдэл, цахилгааны шугамын ойролцоо гэрээ барихгүй байхыг зөвлөж байна.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top