ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

IMG_0902-scaled.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын бие бялдрын түвшин тогтоох 2 дугаар шатны шалгалт болон Иж бүрэн шалгалтыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Дундговь аймгийн Онцгой байдлын газарт зохион байгуулж байна.

Ажлын хэсгийг ОБЕГ-ын Хяналт шинжилгээний газрын дарга, хурандаа Б.Батболд ахалж, алба хаагчдаас цэргийн хэргийн мэдлэг, сэтгэл зүйн байдал, бие бялдрын түвшин, цэрэгжигч жагсаалч байдал, албан бичгийн боловсруулалтыг шалгаж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар, зөвлөмж өгч ажиллаж байна.

scroll to top